Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Марk 16:13-20 Ариун Библи, 2004 (АБ2004)

13. Тэд явж, үүнийг бусаддаа мэдэгджээ. Гэвч тэд тэр хоёрт бас итгэсэнгүй.

14. Дараа нь, арван нэгэн шавь нар нь тухлан сууж байхад нь Есүс тэдэнд үзэгдлээ. Тэрээр тэдний итгэлгүйг, хатуу зүрхтэйг зэмлэв. Учир нь Түүнийг амилсных нь дараа харсан хүмүүст тэд итгээгүй юм.

15. Есүс тэдэнд—Бүх дэлхийгээр явж, сайн мэдээг бүх бүтээлд тунхаглагтун.

16. Хэн итгэж баптисм хүртэнэ, тэр аврагдах болно. Харин итгээгүй хүн нь яллагдах болно.

17. Итгэгчдэд энэ тэмдгүүд дагалдана. Миний нэрээр тэд чөтгөрүүдийг зайлуулж, шинэ хэлээр ярина.

18. Тэд могойг барина. Тэд үхүүлэх ямар ч юм уусан, тэр нь тэдэнд хор болохгүй. Өвчтэй хүн дээр тэд гараа тавивал эдгэнэ гэж айлдлаа.

19. Ингээд Эзэн Есүс тэдэнд айлдсаны дараа тэнгэр өөд авагдаж, Бурханы баруун гарт залрав.

20. Тэд явж, газар сайгүй тунхаглажээ. Эзэн тэдэнтэй хамт ажиллаж, үгийг дагалдах тэмдгүүдээр баталж өгчээ. Амен.]

бүрэн бүлгийг уншина уу Марk 16