Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Марk 15:28-39 Ариун Библи, 2004 (АБ2004)

28. [«Тэр хилэнцэтнүүдийн хамт тоологдсон» гэсэн Судар биелэгдэв.]

29. Түүгээр өнгөрөн явагсад Есүсийг басамжлан доромжилж, толгойгоо сэгсрэн—Өө! Сүмийг устгаад гурван хоногт дахин баригч Та

30. Өөрийгөө авраач! Наад загалмайнаасаа буугаач! гэж байлаа.

31. Мөн түүнчлэн ахлах тахилч нар хуулийн багш нарын хамт Түүнийг элэглэн дооглож, өөр хоорондоо—Тэр бусдыг аварсан. Тэр Өөрийгөө аварч чадахгүй.

32. Израилийн Хаан энэ Христ, одоо загалмайнаасаа буу л даа. Тэгвэл бид хараад, итгэе гэж байв. Есүстэй хамт цовдлогдсон тэр хүмүүс ч мөн адил Түүнийг доромжилж байлаа.

33. Зургадугаар цаг болоход, харанхуй есдүгээр цаг хүртэл бүх газрыг бүрхэв.

34. Есдүгээр цагт Есүс чанга дуугаар—Елой, Елой, лама сабахтани? буюу орчуулбал «Миний Бурхан, Миний Бурхан, юунд Та Намайг орхив?» гэж хашхирлаа.

35. Тэнд зогсож байсан хүмүүсээс зарим нь үүнийг сонсоод,—Хараач, Тэр Елиаг дуудаж байна гэжээ.

36. Нэг нь гүйгээд, далайн хөвөнд цагаан цууг шингээн хулсны үзүүрт тохоод, Түүнд уулгахаар өгөхдөө—Елиа Түүнийг буулгаж авахаар ирэх эсэхийг харцгаая гэв.

37. Есүс чанга дуу гаргаад, эцсийн амьсгалаа хураав.

38. Сүмийн хөшиг дээрээсээ доошоо хоёр хэсэг болон урагдсан байв.

39. Түүний эсрэг талд нь зогсож байсан зуутын дарга Есүсийг эцсийн амьсгалаа хэрхэн авахыг хараад,—Энэ хүн үнэхээр Бурханы Хүү байсан байна гэжээ.

бүрэн бүлгийг уншина уу Марk 15