Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Марk 11:27-30 Ариун Библи, 2004 (АБ2004)

27. Тэд дахин Иерусалимд ирэв. Есүсийг сүм дотор явж байтал нь ахлах тахилч нар, хуулийн багш нар болон ахлагчид Түүн уруу хүрч ирээд,

28. Түүнээс—Та ямар эрх мэдлээр эдгээрийг үйлдэнэ вэ? Эдгээрийг үйлдэх эрх мэдлийг хэн Танд өгөв? гэж асуухад,

29. Есүс тэдэнд—Та нараас Би нэг юм асууя. Та нар Надад хариул. Тэгвэл ямар эрх мэдлээр эдгээрийг үйлдэж байгаагаа Би та нарт хэлэх болно.

30. Иоханы баптисм тэнгэрээс үү, эсвэл хүнээс ирсэн үү? Надад хариулаач гэв.

бүрэн бүлгийг уншина уу Марk 11