Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Марk 10:42-49 Ариун Библи, 2004 (АБ2004)

42. Есүс тэднийг Өөр уруугаа дуудаж, тэдэнд—Харь үндэстнүүдийн захирагчид гэж тооцогдсон хүмүүс ард олноо ноёрхдог. Ихэс дээдэс нь тэднийг эрхэндээ байлгадгийг та нар мэднэ.

43. Харин та нарын дунд тийм юм байж болохгүй. Хэн та нарын дунд агуу болохыг хүснэ, тэр хүн та нарын зарц болог.

44. Мөн хэн та нарын дунд тэргүүнд байхыг хүснэ, тэр хүн бүгдийн боол болог.

45. Учир нь Хүний Хүү хүртэл үйлчлүүлэхийн тулд бус, харин үйлчлэхийн тулд, мөн Өөрийн амийг олны төлөө золиос болгон өгөхийн тулд ирсэн юм гэж айлдлаа.

46. Тэд Иериход ирэв. Есүс Өөрийн шавь нар болоод олон түмний хамт Иерихогоос гарч явтал Тимайн хүү Бартимай гэгч сохор гуйлгачин замын хажууд сууж байв.

47. Назарын Есүс явж байгааг тэр дуулаад—Давидын хүү Есүс ээ, намайг өршөөгөөч гэж хашхирч эхлэв.

48. Олон хүн дуугүй бай хэмээн түүнд хатуу хэлсэн боловч тэр харин ч бүр—Давидын хүү, намайг өршөөгөөч гэж улам их хашхирсаар байв.

49. Есүс зогсон—Түүнийг нааш дууд гэлээ. Тэд сохор эрийг дуудаж, түүнд—Зоригтой бай, бос. Тэр чамайг дуудаж байна гэв.

бүрэн бүлгийг уншина уу Марk 10