Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Марk 1:1-6 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. [Бурханы Хүү] Есүс Христийн сайн мэдээний эхлэл.

2. Эш үзүүлэгч Исаиагийн номд бичигдэхдээ«Харагтун. Би Чиний өмнө замыг чинь бэлдэх элчээ илгээнэ.

3. Цөлд хашхирагч нэгний дуу“ЭЗЭНий замыг бэлтгэгтүн,Түүний замыг шулуун болгогтун” гэнэ»гэсэнчлэн

4. баптисм хүртээгч Иохан цөлд ирж, нүглийн уучлалын төлөөх гэмшлийн баптисмыг тунхаглаж байв.

5. Бүх Иудей нутгийнхан, Иерусалимын бүх хүн Иохан уруу очиж нүглээ хүлээн зөвшөөрч, Иордан голд түүнээс баптисм хүртэж байлаа.

6. Иохан тэмээний ноосон хувцас өмсөж, суран бүс бүсэлжээ. Тэр царцаа, зэрлэг зөгийн балаар хооллодог байжээ.

бүрэн бүлгийг уншина уу Марk 1