Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Лук 4:29-39 Ариун Библи, 2004 (АБ2004)

29. босон харайж, Есүсийг хотоосоо гаргажээ. Тэгээд Түүнийг цохионоос түлхэн унагахаар толгодын орой уруу авчрав. Тэдний хот тэнд баригдсан ажээ.

30. Харин Тэр тэдний дундуур өнгөрч, Өөрийнхөө замаар одлоо.

31. Тэрээр уруудан явж, Галилын Капернаум хотод ирээд, Амралтын өдөр хүмүүст сургаал зааж байлаа.

32. Түүний сургаал эрх мэдэлтэй байсан тул тэд сургаалыг нь гайхан шагшиж байлаа.

33. Синагогт бузар чөтгөрийн сүнсэнд эзэмдүүлсэн нэгэн хүн байсан агаад тэр чанга дуугаар—

34. Хүүе, Назарын Есүс ээ, бид Танд ямар хамаатай билээ? Та биднийг хөнөөхөөр ирсэн үү? Би Таны хэн болохыг, Бурханы Ариун Нэгэн гэдгийг мэднэ гэхэд

35. Есүс түүнийг зэмлэж,—Дуугүй бай. Түүнээс зайл! гэлээ. Тэгтэл чөтгөр түүнийг хүмүүсийн дунд унагаагаад, хөнөөлгүйгээр түүнээс гарч одов.

36. Тэд бүгдээрээ гайхширч, өөр хоорондоо—Энэ юун сургаал вэ? Тэр эрх мэдэл хийгээд хүчээр бузар сүнснүүдэд тушаахад тэд гарцгаав гэж ярилцаж эхлэв.

37. Түүний тухай зар хавийн бүх газраар тархаж байлаа.

38. Есүс босож, синагогаас гараад, Симоны гэрт ороход түүний хадам эх маш их халуунтай шаналж байжээ. Тэд Симоны хадам эхийн төлөө Түүнээс гуйв.

39. Есүс хадмынх нь дэргэд зогсоод, халууныг зэмлэхэд халуун нь буужээ. Тэр даруй хадам эх нь босож, тэднийг зочлов.

бүрэн бүлгийг уншина уу Лук 4