Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Лук 3:13-25 Ариун Библи, 2004 (АБ2004)

13. Та нар тогтоогдсоноос илүүг бүү авагтун гэв.

14. Зарим цэргүүд—Бид яах болж байна, бид яах ёстой юм бэ? гэсэнд, тэр—Хэнээс ч хүчээр мөнгө бүү ав. Хэнийг ч хилсээр бүү гүтгэ. Авдаг хөлсөндөө сэтгэл хангалуун бай гэлээ.

15. Ард олон Христийг хүлээн, Иоханы тухай бүгд зүрх сэтгэлдээ түүний Христ мөн болох эсэхийг бодож байлаа.

16. Иохан бүгдэд хандан—Миний хувьд гэвэл, би та нарт усаар баптисм хүртээдэг. Харин надаас илүү хүчтэй Нэгэн ирж байна. Би Түүний шаахайн сурыг ч тайлах зохисгүй хүн. Тэр та нарт Ариун Сүнс хийгээд галаар баптисм хүртээнэ.

17. Үтрэмээ гүйцэд цэвэрлэн, улаан буудайг саравчиндаа овоолохын тулд Түүний гарт шигшигч сэрээ нь байна. Харин Тэрээр хог хаягдлыг нь унтаршгүй галаар шатаана гэлээ.

18. Тийнхүү өөр олон зүйлийг хэлж сэнхрүүлэн, тэр ард олонд сайн мэдээг тунхаглаж байлаа.

19. Харин захирагч Херод дүүгийнхээ эхнэр Херодиагийн хэрэг болон өөрийн үйлдсэн бузар муу бүх хэргийн төлөө Иоханаас зэмлэл хүртжээ.

20. Энэ бүхэн дээр нэмээд, тэр Иоханыг шоронд хориулжээ.

21. Ард олон бүгдээрээ баптисм хүртэж байх үед Есүс мөн баптисм хүртээд залбирч байх зуур тэнгэр заагдан,

22. Ариун Сүнс биет хэлбэрээр Түүн дээр тагтаа мэт буун иртэл тэнгэрээс дуу гарч—Чи Миний хайртай Хүү. Чамд Миний таалал оршдог гэв.

23. Есүс гучаад настай байхдаа Өөрийн үйлчлэлийг эхэлсэн бөгөөд хүмүүсийн боддогоор, Тэр бол Иосефын хүү, Иосеф нь Елигийн,

24. Ели нь Маттатын, Маттат нь Левийн, Леви нь Мелхигийн, Мелхи нь Ианнайн, Ианнай нь Иосефын,

25. Иосеф нь Маттатиагийн, Маттатиа нь Амосын, Амос нь Нахумын, Нахум нь Хеслийн, Хесли нь Наггайн,

бүрэн бүлгийг уншина уу Лук 3