Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Лук 12:3-13 Ариун Библи, 2004 (АБ2004)

3. Иймээс харанхуйд хэлсэн чинь гэрэл дотор сонсогдоно. Дотор өрөөнд чихэнд шивнэсэн чинь дээврүүд дээр зарлагдана.

4. Би та нарт хэлье. Андууд минь, биеийг хөнөөгсдөөс бүү ай. Хөнөөсний дараа тэд яаж ч чадахгүй.

5. Харин хэнээс айж эмээвэл зохихыг та нарт сануулъя. Хөнөөсний дараа тамд хаях эрх мэдэлтэй Нэгэнээс айж эмээгтүн. Тийм ээ, Би та нарт хэлье, Түүнээс айгтун.

6. Таван бор шувуу хоёрхон ассараар худалдагддаггүй гэж үү? Гэсэн хэдий ч тэдний нэг нь ч Бурханы өмнө мартагдахгүй.

7. Үнэндээ толгой дээрх үс бүр чинь ч тоологдсон. Бүү ай. Та нар үй олон бор шувуунаас ч эрхэм үнэтэй.

8. Би та нарт хэлье. Хүмүүсийн өмнө Намайг хүлээн зөвшөөрөгч аливаа хүнийг Хүний Хүү Бурханы тэнгэр элч нарын өмнө хүлээн зөвшөөрөх болно.

9. Харин хүмүүсийн өмнө Намайг үгүйсгэгч хүн нь Бурханы тэнгэр элч нарын өмнө үгүйсгэгдэнэ.

10. Хүний Хүүгийн эсрэг үг хэлэгч аливаа хүн уучлагдана. Харин Ариун Сүнсийг доромжлогч нэгэн уучлагдахгүй.

11. Тэд та нарыг синагог, захирагчид, эрх баригчдын өмнө аваачихад та нар өөрсдийгөө хамгаалж яаж, юу гэж ярих, эсвэл юу хэлэх талаар бүү санаа зов.

12. Учир нь юу хэлэх ёстойг чинь яг тэр цагт Ариун Сүнс та нарт зааж өгнө гэв.

13. Хурсан олны дотроос нэгэн хүн Түүнд—Багш аа, гэр бүлийн өвийг надтай хуваалц гэж ахад минь хэлээч гэхэд

бүрэн бүлгийг уншина уу Лук 12