Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Лук 11:13-20 Ариун Библи, 2004 (АБ2004)

13. Хэрэв та нар бузар атлаа хүүхдүүддээ хэрхэн сайн бэлэг өгөхөө мэддэг юм бол, тэгэх тусмаа тэнгэрлэг Эцэг тань Өөрөөс нь гуйдаг хүмүүст Ариун Сүнс өгөх нь дамжиггүй гэв.

14. Тэр хэлгүй чөтгөрийг зайлуулжээ. Чөтгөрийг гарч одоход хэлгүй байсан тэр хүн ярьж эхлэв. Олон түмэн ихэд гайхацгаажээ.

15. Харин тэдний зарим нь—Тэр чөтгөрүүдийн захирагч Беелзебулээр чөтгөрүүдээ хөөн зайлуулдаг юм гэж байхад,

16. зарим нь Түүнийг сорихын тул тэнгэрээс тэмдэг үзүүл гэж Түүнээс шаардаж байлаа.

17. Гэвч Тэр тэдний бодол санааг мэдээд, тэдэнд ийн хэлэв.—Аливаа хаанчлал дотроо хуваагдвал сүйрнэ. Гэр бүл дотроо хуваагдвал унана.

18. Хэрэв Сатан өөрийн эсрэг хуваагдвал, түүний хаанчлал хэрхэн тогтнох билээ? Та нар Намайг Беелзебулээр чөтгөрүүдийг зайлуулдаг гэж байна.

19. Хэрэв Би Беелзебулээр чөтгөрүүдийг хөөн зайлуулдаг юм бол, танай хөвгүүд хэнээр чөтгөрүүдийг зайлуулдаг байх вэ? Тиймээс тэд та нарын шүүгчид болно.

20. Харин хэрвээ Би Бурханы хуруугаар чөтгөрүүдийг зайлуулдаг бол Бурханы хаанчлал та нарт ирчихээд байна.

бүрэн бүлгийг уншина уу Лук 11