Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Колоссай 1:12-19 Ариун Библи, 2004 (АБ2004)

12. гэрэл дотор ариун хүмүүсийн өвийг хуваалцахад биднийг зохистой болгосон Эцэгт талархал өргөөсэй хэмээн хүсэж байна.

13. Учир нь Тэр биднийг харанхуйн эрх мэдлээс авраад, Өөрийн хайрт Хүүгийнхээ хаанчлалд шилжүүлсэн юм.

14. Хүүгийнх нь дотор бидэнд нүглийн уучлал болох золилт байна.

15. Тэр бол үл үзэгдэгч Бурханы дүр мөн бөгөөд бүх бүтээлийн Ууган нь мөн.

16. Учир нь Түүн дотор тэнгэр ба газар дахь бүх юмс, үзэгдэх ба үл үзэгдэх юмс, хаан ширээнүүд, эсвэл ноёрхлууд, удирдлагууд, эсвэл эрх мэдлүүд ч бүтээгдсэн. Бүх юмс Түүгээр болон Түүний төлөө бүтээгдсэн байна.

17. Тэр бүх юмсын урьд байна. Бүх юмс Түүний дотор оршин тогтнодог.

18. Тэр мөн бие болох чуулганы тэргүүн мөн. Тэр бол эхлэл мөн, үхэгсдээс анх төрсөн нь мөн. Энэ нь Тэр Өөрөө бүх юмсын тэргүүн болохын тулд юм.

19. Яагаад гэвэл Бурхан Түүний дотор Өөрийн төгс дүүрэн нь оршдогийг болон

бүрэн бүлгийг уншина уу Колоссай 1