Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иохан 11:9-21 Ариун Библи, 2004 (АБ2004)

9. Есүс—Өдөрт арван хоёр цаг байдаг биз дээ? Хэрэв хүн өдөр явбал, тэр ертөнцийн гэрлийг үздэг тул бүдрэхгүй.

10. Харин шөнө явбал, хүний дотор гэрэл байхгүй тул тэр бүдэрнэ гэж хэлэв.

11. Ингэж айлдсаныхаа дараа Тэр тэдэнд—Бидний анд Лазар унтжээ. Гэвч Би түүнийг нойрноос нь сэрээхээр явна гэхэд,

12. шавь нар нь Түүнд—Эзэн, хэрэв унтсан бол тэр эдгэнэ гэв.

13. Есүс Лазарын үхлийн тухай айлдсан ажээ. Харин тэд Түүнийг зүгээр л унтах тухай ярьж байна гэж боджээ.

14. Тэгтэл Есүс тэдэнд шуудхан—Лазар үхсэн.

15. Та нарыг итгүүлэхийн тулд, тэнд байгаагүйдээ Би та нарын төлөө баяртай байна. Харин одоо түүн уруу явцгаая гэж айлдлаа.

16. Гэтэл Ихэр гэгддэг Томас бусад шавь нарт—Цөмөөрөө бас явцгаая. Тэгээд Түүнтэй хамт үхье гэж хэлэв.

17. Есүс ирээд, Лазар булшинд дөрвөн хоног байсныг мэдэв.

18. Бетан Иерусалимаас холгүй арван таван стадиа орчмын тэртээ байдаг аж.

19. Ахаасаа хагацсан Марта, Мариа нарыг тайтгаруулахаар олон иудейчүүд тэднийд иржээ.

20. Тэгтэл Марта Есүсийн ирж байгааг дуулаад, угтахаар гарав. Харин Мариа гэртээ суусаар үлдлээ.

21. Марта Есүст—Эзэн, Та энд байсан бол миний ах үхэхгүй байх байсан.

бүрэн бүлгийг уншина уу Иохан 11