Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иохан 10:6-19 Ариун Библи, 2004 (АБ2004)

6. Есүс энэ сургаалт зүйрлэлээр тэдэнд яривч, Түүний ярьсан нь юу байсныг тэд ойлгосонгүй.

7. Тэгээд Есүс дахин тэдэнд—Үнэнээр, үнэнээр Би та нарт хэлье. Би бол хонины үүд.

8. [Надаас урьд] ирэгсэд бүгд хулгайч, дээрэмчид юм. Харин хонин сүрэг тэднийг сонсоогүй.

9. Би бол үүд мөн. Хэрэв хүн Надаар орвол, тэр аврагдах болно. Орж, гарч, тэжээлээ олно.

10. Хулгайч зөвхөн хулгайлан, алж, сүйтгэхээр ирдэг. Би тэднийг амьтай, бялхсан амьтай байлгахын тулд ирсэн юм.

11. Би бол сайн хоньчин мөн. Сайн хоньчин хоньдынхоо төлөө амиа өгдөг.

12. Хөлсний хүн бол хоньчин биш, хонин сүрэг ч түүнийх биш учир чоно ирэхийг хараад тэрээр хонин сүргийг орхин зугтдаг. Чоно хоньдыг цөлмөж, тараадаг.

13. Тэр хөлсний хүн бөгөөд хонин сүрэгт санаа тавьдаггүй тул зугтдаг.

14. Би бол сайн хоньчин мөн. Би Өөрийнхийгөө мэдэх бөгөөд Өөрийнхөн минь Намайг мэднэ.

15. Би Эцэгээ мэдэхийн адил Эцэг минь Намайг мэддэг юм. Би хоньдын төлөө Өөрийн амийг өгнө.

16. Энэ хашаан дахь хонин сүргээс өөр хонин сүрэг Надад бий. Би тэднийг бас авчрах ёстой. Тэд Миний дууг сонсоно. Тэгээд тэд нэг хоньчинтой нэг хонин сүрэг болно.

17. Тиймээс Эцэг Намайг хайрладаг. Учир нь Би Өөрийн амийг буцааж авахын тулд амиа өгнө.

18. Хэн ч Миний амийг Надаас авахгүй. Харин Би Өөрийн санаагаар түүнийг өгнө. Амиа өгөх эрх мэдэл Надад бий. Буцааж авах эрх мэдэл ч Надад бий. Энэ тушаалыг Би Эцэгээсээ хүлээн авсан юм гэв.

19. Энэ үгнээс болж иудейчүүдийн дунд дахин хагарал гарчээ.

бүрэн бүлгийг уншина уу Иохан 10