Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Илчлэлт 17:1-8 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Долоон аягатай долоон тэнгэр элчийн нэг нь ирж надтай ярилцан—Нааш ир. Их усны дээр суух агуу янхныг шүүх шүүлтийг би чамд харуулъя.

2. Дэлхийн хаад тэр эмтэй завхайрлыг үйлдэн, дэлхий дээр нутаглагсад түүний завхайрлын дарснаас ууж согтуурцгаав гэв.

3. Тэнгэр элч намайг Сүнс дотор цөлд авчрав. Би долоон толгойтой, арван эвэртэй, доромжлолын нэрсээр дүүрэн час улаан араатан дээр суух нэгэн эмэгтэйг харлаа.

4. Тэр эмэгтэй нил ягаан болон час улаан өнгийн хувцастай бөгөөд алт, үнэт чулууд, сувдаар гоёсон байв. Тэр жигшүүрт юмс болон өөрийн завхайрлын бузар юмсаар дүүрэн алтан хундагыг гартаа барьжээ.

5. Түүний духан дээр “Дэлхийн янхнуудын ба жигшүүрт юмсын эх агуу их Вавилон” гэсэн нууц нэр бичигдсэн байв.

6. Тэр эм ариун хүмүүсийн цуснаас болон Есүсийг гэрчлэгчдийн цуснаас уугаад согтохыг би харав.Би түүнийг хараад, ихэд гайхлаа.

7. Өнөөх тэнгэр элч надад—Чи юунд гайхна вэ? Энэ эмэгтэйн болон түүнийг авч яваа долоон толгойтой, арван эвэртэй араатны нууцыг би чамд хэлье.

8. Чиний харсан араатан нь байсан боловч одоо байхгүй. Тэр ёроолгүй гүнээс гарч ирэн, сүйрэл уруу явах гэж байна. Ертөнцийн сууриас хойш амийн номд нэрс нь бичигдээгүй дэлхий дээр нутаглагсад тэр араатныг хараад гайхах болно. Тэр байсан боловч одоо байхгүй, дараа ирнэ.

бүрэн бүлгийг уншина уу Илчлэлт 17