Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Илчлэлт 13:14-18 Ариун Библи, 2004 (АБ2004)

14. Өнөөх араатны өмнө бүтээх тэмдгүүд нь түүнд өгөгдсөн тул илдний шархтай атлаа амилсан араатанд зориулан хөрөг бүтээ гэж дэлхий дээр нутаглагсдад хэлэн, тэрээр дэлхий дээр нутаглагсдыг мэхэлдэг.

15. Түүнд араатны хөрөгт амьсгал өгөх нь өгөгджээ. Ингэснээр тэрхүү араатны хөрөг ярьж, араатны хөрөгт мөргөдөггүй бүх хүнийг алуулах юм.

16. Тэрээр том жижиг, баян ядуу, чөлөөт хийгээд боол хүмүүсийн болон бүгдийн баруун гаран дээр нь, эсвэл духан дээр нь тэмдэг тавиулснаар

17. тэмдэг, араатны нэр, эсвэл нэрийнх нь тоотой хүнээс өөр нэг ч хүн худалдаж, худалдан авч чадахгүй болох ажээ.

18. Энд мэргэн ухаан байна. Ухаантай нэгэн нь араатны тоог бодогтун. Учир нь энэ нь хүний тоо бөгөөд түүний тоо бол зургаан зуун жаран зургаа юм.

бүрэн бүлгийг уншина уу Илчлэлт 13