Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иаков 4:4-10 Ариун Библи, 2004 (АБ2004)

4. Завхай эмс ээ, ертөнцтэй найзлах нь Бурханы эсрэг дайсагнал гэдгийг та нар мэдэхгүй гэж үү? Тэгэхлээр ертөнцийн найз байхыг хүссэн хэн боловч өөрийгөө Бурханы дайсан болгож байгаа юм.

5. Эсвэл ямар ч зорилгогүйгээр Сударт “Түүний бидний дотор нутаглуулсан сүнс нь атаархан хүсдэг” хэмээсэн гэж та нар бодож байна уу?

6. Гэвч Тэр илүү их нигүүлслийг өгдөг. Тиймээс “Бурхан бардам хүнийг эсэргүүцдэг, харин даруу хүнд нигүүлсэл өгдөг” гэдэг.

7. Тиймээс Бурханд захирагдагтун. Диаволыг эсэргүүц. Тэгвэл тэр та нараас зайлна.

8. Бурханд ойртогтун. Тэгвэл Тэр та нарт ойртоно. Нүгэлт хүмүүс та нар гараа цэвэрлэ. Хоёр санаатай хүмүүс та нар зүрхээ ариусга.

9. Шанал, гашууд, уйл. Инээд чинь гашуудал болог. Баяр хөөр чинь уйтгар гуниг болог.

10. Эзэний оршихуйд өөрсдийгөө даруу болго. Тэгвэл Тэр та нарыг өргөмжлөх болно.

бүрэн бүлгийг уншина уу Иаков 4