Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иаков 1:1-9 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Бурхан ба Эзэн Есүс Христийн зарц Иаков би харь газар тархсан арван хоёр овогт мэндчилж байна.

2. Ах дүү нар минь, элдвийн сорилтод орохдоо үүнийг бүрэн баяр хөөр гэж үз.

3. Та нарын итгэлийн сорилт тэсвэр хатуужлыг төрүүлдэг гэдгийг та нар мэдэх билээ.

4. Тэсвэр хатуужил нь төгс үр дүнтэй байг. Тэгвэл та нар юугаар ч дутахгүй төгс, бүрэн бүтэн байна.

5. Харин та нарын хэн нэгэн нь мэргэн ухаанаар дутвал, бүх хүнд өгөөмрөөр, буруушаалгүй өгөгч Бурханаас гуйг. Тэгээд түүнд өгөгдөх болно.

6. Харин тэр ямар ч эргэлзээгүйгээр итгэлээрээ гуйг. Учир нь эргэлзэгч нэгэн нь салхиар туугдан давалгаалах тэнгисийн долгио мэт ажээ.

7. Тийм хүн Эзэнээс юм авна гэж бүү найдаг.

8. Тэр хүн хоёр санаа өвөрлөгч бөгөөд бүх үйлдээ тогтворгүй байдаг юм.

9. Харин эгэл дорд ах дүү нь өөрийн өндөр дотроо сайрхаг.

бүрэн бүлгийг уншина уу Иаков 1