Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Галат 6:4-10 Ариун Библи, 2004 (АБ2004)

4. Харин хүн бүр өөрийн үйл хэргийг шалга. Тэгвэл уг хүн өөрийгөө бусадтай харьцуулалгүй, өөрөөрөө сайрхах болно.

5. Учир нь хүн бүр өөрийн ачааг үүрнэ.

6. Үгэнд суралцагч нь сургагчтайгаа сайн бүхнээ хуваалцаг.

7. Бүү мэхлэгд. Бурхан элэг доог болохгүй. Юу гэвэл хүн юу тарьснаа л хурааж авдаг.

8. Яагаад гэвэл өөрийнхөө махан биед таригч нь махан биеэсээ ялзралыг хурааж авна. Харин Сүнсэнд таригч нь Сүнснээс мөнх амийг хурааж авна.

9. Сайныг үйлдэхдээ зүрхшээхгүй байцгаая. Учир нь хэрэв бид шантрахгүй байвал цаг нь болохоор хурааж авна.

10. Тиймээс бид боломж завшаантай байх үедээ бүх хүнд, юуны түрүүнд итгэлийн гэр бүлийн гишүүдэд сайныг үйлдэцгээе.

бүрэн бүлгийг уншина уу Галат 6