Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Галат 4:7-18 Ариун Библи, 2004 (АБ2004)

7. Тиймээс чи цаашид боол биш, харин хүү нь мөн. Хэрэв хүү нь байх аваас Бурханаар дамжуулан өв залгамжлагч нь мөн байна.

8. Тэгвэл та нар Бурханыг мэдэхгүй байх тэр үедээ мөн чанараараа бурхад биш юмсын боол байсан.

9. Харин одоо та нар Бурханыг таньж, тэр ч байтугай Бурхан та нарыг танисан атал та нар чинь юунд дорой буурай, зохисгүй үндсэн юмс уруугаа дахин буцаж очин, бүр дахин боолчлогдохыг хүснэ вэ?

10. Та нар өдөр, сар, улирал болоод жилүүдийг сахицгаадаг.

11. Би та нарын төлөө дэмий хоосон хөдөлмөрлөсөн байх вий гэж та нарын төлөө айж байна.

12. Ах дүү нар аа, би та нартай адил болсон учраас надтай адил байцгаа гэж би та нараас гуйж байна. Та нар надад ямар ч муу юм хийгээгүй.

13. Махан биеийнхээ сул доройгоос болж та нарт сайн мэдээг анх удаа би тунхагласныг та нар мэднэ.

14. Миний махан бие та нарт сорилт болсон ч та нар басамжилж, жигшээгүй. Харин ч та нар намайг Бурханы тэнгэр элч адил, Христ Есүс адил хүлээж авсан.

15. Тэгвэл та нарт байсан баяр хөөр хаа байна? Учир нь хэрэв та нар болдогсон бол нүдээ ч ухаад надад өгөх байсныг чинь би та нарт гэрчилье.

16. Тиймээс та нарт үнэнийг хэлснээрээ би та нарын дайсан болсон хэрэг үү?

17. Та нарын төлөөх тэдний хичээнгүй байдал нь магтууштай бус юм. Харин тэд та нарыг зөвхөн өөрсдийнх нь төлөө хичээнгүй байлгахын тулд та нарыг биднээс салгахыг хүсдэг аж.

18. Намайг зөвхөн та нарын хажууд байхад ч биш, харин магтууштай үйлсийн дотор үргэлж хичээнгүй байх нь сайн юм.

бүрэн бүлгийг уншина уу Галат 4