Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Филиппой 4:2-7 Ариун Библи, 2004 (АБ2004)

2. Эзэн дотор санаа нэгтэй байгаарай гэж би Юодиагаас хичээнгүйлэн гуйя, мөн Сунтухегээс хичээнгүйлэн гуйя.

3. Тийм ээ, үнэнч нөхөр минь, чамаас гуйя. Сайн мэдээний төлөө надтай болон Клем, миний бусад хамтран зүтгэгчдийн хамт зүтгэсэн тэдгээр эмэгтэйчүүдэд туслаарай. Тэдний нэрс амийн номд бий.

4. Эзэний дотор үргэлж баярла. Би дахин хэлнэ. Баярлагтун!

5. Та нарын тэвчээр бүх хүмүүст мэдэгдэг. Эзэн ойрхон байна.

6. Юунд ч бүү санаа зов. Харин аливаа зүйлд залбирлаараа болон гуйлтаараа талархалтайгаар хүсэлтээ Бурханд мэдүүл.

7. Бүх оюун ухаанаас дээгүүрх Бурханы амар тайван нь Христ Есүс дотор та нарын зүрх сэтгэл, санаа бодлыг хамгаална.

бүрэн бүлгийг уншина уу Филиппой 4