Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Филиппой 4:11-14 Ариун Библи, 2004 (АБ2004)

11. Би үүнийг дутагдсаны улмаас ярьж байгаа юм биш. Учир нь би ямар ч нөхцөл байдалд байсан сэтгэл хангалуун байж сурсан юм.

12. Би тарчигхан байхыг ч мэднэ, элбэг дэлбэг байхыг ч мэднэ. Ямар ч, аливаа нөхцөл байдалд өлсгөлөн болон цатгалан байх, дутагдах, элбэг байхын аль алины нууцад би суралцсан.

13. Надад хүч өгөгч Түүгээр би бүгдийг хийж чадна.

14. Гэсэн ч та нар миний зовлонгоос хуваалцахдаа сайн байсан.

бүрэн бүлгийг уншина уу Филиппой 4