Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Филемон 1:1-11 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Христ Есүсийн хоригдол Паул би болон дүү Тимот бидний хайрт болон хамтран тэмцэгч Филемон,

2. бидний эгч Апфиа, хамт дайчин болсон Архийп нарт болон гэрт чинь цугладаг чуулганд илгээв.

3. Бидний Эцэг Бурханаас ба Эзэн Есүс Христээс нигүүлсэл, амар тайван нь та нарт байх болтугай.

4. Би залбиралдаа чамайг дурсаж, Бурхандаа үргэлж талархдаг.

5. Учир нь би Эзэн Есүст ба бүх ариун хүмүүст хандсан чиний хайр ба итгэлийн талаар сонсдог.

6. Христ уруу хандсан чамд буй аливаа сайн зүйлийн мэдлэг дотор чиний итгэлийн нөхөрлөл үр дүнтэй болоосой гэж би залбирч байна.

7. Би чиний хайраас маш их баяр баясгалан, тайвшралыг авсан юм. Яагаад гэвэл, дүү минь, чиний ачаар ариун хүмүүсийн зүрх тэнхэрсэн байна.

8. Тиймээс хэдийгээр би хийвэл зохих зүйлийг чинь чамд тушаах үлэмж зориг Христ дотор надад бий боловч,

9. настай, эдүгээ Христ Есүсийн хоригдол болох Паул би тийм нэг нь байж, хайрын улмаас харин ч чамаас хичээнгүйлэн гуйя.

10. Би Онесим гэдэг хүүгийнхээ төлөө чамаас гуйя. Би түүнийг хүлээтэй байхдаа төрүүлсэн юм.

11. Тэр чамд урьд нь ашиггүй байсан боловч, харин одоо чамд ч, надад ч ашигтай.

бүрэн бүлгийг уншина уу Филемон 1