Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Еврей 9:12-22 Ариун Библи, 2004 (АБ2004)

12. Тэр ямаа болоод тугалын цусаар бус, харин мөнхийн золилтыг агуулан, Өөрийнхөө цусаар ариун газарт нэг удаа бүгдийн төлөө орсон.

13. Учир нь хэрэв махан биеийг цэвэршүүлэхийн тулд бузартсан хүмүүсийн дээр ямаа болоод бухын цус, охин бярууны үнсийг цацаж ариусгадаг юм бол,

14. тэгэх тусмаа мөнх Сүнсээр гэмгүй Өөрийгөө Бурханд өргөсөн Христийн цус нь бидний мөс чанарыг үхсэн үйлсээс цэвэрлэн, амьд Бурханд үйлчлүүлнэ шүү дээ!

15. Тийм учраас Тэрээр шинэ гэрээний зууч мөн. Энэ нь анхны гэрээн дор үйлдсэн гэм бурууг золихын төлөө үхэж, дуудагдсан хүмүүст мөнх өвийн амлалтыг хүлээн авахуулахын тулд болой.

16. Учир нь хаана гэрээс байна, тэнд гэрээслэгчийн үхэл зайлшгүй өргөгдсөн байх ёстой.

17. Учир нь гэрээслэгч амьд байгаа цагт гэрээс нь хэзээ ч хүчин төгөлдөр болохгүй. Гэрээс нь тэдгээр хүмүүсийг үхсэний дараа хүчинтэй болох аж.

18. Тиймд анхны гэрээ ч цусгүйгээр батлагдаагүй юм.

19. Учир нь Хуулийн дагуу тушаал бүрийг Мосе бүх хүнд айлдсаны дараа тэрээр тугал [болон ямааны] цусыг ус, час улаан ноос, хиссопын мөчрийн хамт аваад, уг ном дээр болон бүх хүн дээр цацаад,

20. “Энэ бол Бурханы та нарт тушаасан гэрээний цус мөн” гэж хэлжээ.

21. Үүний адилаар тэр асар ба үйлчлэлийн бүх сав суулга дээр цус цацав.

22. Хуулийн дагуу бараг бүх юм цусаар цэвэршүүлэгддэг бөгөөд цус урсгахгүйгээр ямар ч уучлал байхгүй ажээ.

бүрэн бүлгийг уншина уу Еврей 9