Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Еврей 10:1-9 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Учир нь Хуульд ирэх сайн юмсын жинхэнэ дүр нь бус, харин сүүдэр нь байдаг тул Хууль жил бүр байнга өргөдөг өнөөх л тахилуудаар, ойртон ирэгчдийг хэзээ ч төгс болгож чадахгүй.

2. Эс бөгөөс, үйлчлэгчид нь нэгэнтээ цэвэршүүлэгдээд нүглийн мөс чанар нь цаашид байхгүй болсон тул тахилуудыг өргөхөө больсон байх байсан биш үү?

3. Харин эдгээр тахил жилээс жилд нүглийн сануулга болдог.

4. Учир нь бух, ямааны цусаар нүглийг авч хаях боломжгүй юм.

5. Тиймээс Тэр ертөнцөд ирэхдээ“Та өргөл ба тахилыг хүсээгүй,Харин Та Надад бие бэлдсэн.

6. Нүглийн төлөөх бүх шатаалт тахил ба өргөлийг Та таалаагүй.

7. Тэгээд Би«Үзэгтүн. Бурхан минь,Таны хүслийг үйлдэхээр Би ирлээ.Миний тухай хуйлмал номд бичигдсэн» гэж хэлсэн”гэв.

8. Дээрхийг хэлэхдээ “Тахил ба өргөл, нүглийн төлөөх бүх шатаалт тахил ба өргөлийг Та хүсээгүй. Та тэднийг таалаагүй. (Эдгээр нь Хуулийн дагуу өргөгддөг)” гэсэн.

9. Дараа нь Тэр “Үзэгтүн. Таны хүслийг үйлдэхээр Би ирлээ” гэж айлдав. Тэр хоёрдахийг нь тогтоохын тулд анхныхыг нь зайлуулдаг.

бүрэн бүлгийг уншина уу Еврей 10