Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Ефес 5:4-15 Ариун Библи, 2004 (АБ2004)

4. Бузар булай болон мунхаг яриа, эсвэл тоглоом тохуу нь зохимжгүй. Харин оронд нь талархлаа өргө.

5. Садар самуун, бузар булайг үйлдэгч, шүтээнийг шүтэгч шунахай ямар ч хүнд Христийн болон Бурханы хаанчлалд өв байхгүй гэдгийг та нар ойлго.

6. Хэн ч та нарыг хоосон үгсээрээ бүү мэхлэг. Яагаад гэвэл эдгээрээс болж Бурханы уур хилэн дуулгаваргүй хөвгүүд дээр буудаг юм.

7. Иймд тэдний хамсаатан байж болохгүй.

8. Учир нь та нар урьд нь харанхуй байсан. Харин одоо та нар Эзэн дотор гэрэл ажээ. Гэрлийн хүүхдүүд шиг яв.

9. Учир нь алив сайн, зөвт байдал ба үнэн дотор гэрлийн үр жимс байна.

10. Ингэхдээ Эзэнд таалагдах юманд суралц.

11. Харанхуй, үр жимсгүй ажлуудад бүү оролц, харин ч тэдгээрийг илчлэгтүн.

12. Учир нь тэдний нууцаар үйлдсэн зүйлсийг ярихад ч ичмээр юм.

13. Харин бүх зүйлс гэрлээр илчлэгдэхдээ харагддаг.

14. Учир нь харагддаг аливаа зүйл нь гэрэл юм. Тиймд“Нойрсогч оо, сэр.Үхэгсдээс бос.Христ чиний дээр гэрэлтэх болно”гэдэг.

15. Тиймээс та нар мэргэн бус хүмүүс шиг биш, харин мэргэн хүмүүсийн адилаар хэрхэн алхаж буйгаа хянаж бай.

бүрэн бүлгийг уншина уу Ефес 5