Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Ефес 4:2-11 Ариун Библи, 2004 (АБ2004)

2. Ингэхдээ аливаа төлөв даруу байдлаар бөгөөд дөлгөөн сэтгэлээр хайр дотор бие биеэ хүлцэн тэвчиж,

3. амар тайвны хүлээс дотор Сүнсний нэгдлийг хадгалахыг хичээгтүн.

4. Та нар өөрсдийнхөө дуудлагын нэг найдвар дотор дуудагдсаны адил нэг бие, нэг Сүнс,

5. нэг Эзэн, нэг итгэл, нэг баптисм,

6. нэг Бурхан байна. Тэр бол бүгдийн Эцэг бөгөөд бүгдийн дээр бүгдээр дамжуулан бүгдийн дотор байдаг.

7. Харин Христийн бэлгийн хэмжээгээр бидний хүн нэг бүрд нигүүлсэл өгөгдсөн байв.

8. Тиймээс“Өндөрт дээш гарахдаа,Тэр олон хоригдол олзлов.Тэр хүмүүст бэлгүүд өгсөн” гэж хэлдэг.

9. “Тэр дээш гарсан” гэдэг нь Тэр бас газрын доод хэсэгт буусан гэдгээс өөр ямар утгатай вэ?

10. Доош буусан Тэр нь бүх юмсыг дүүргэхийн тулд бүх тэнгэрүүдийн дээр дээш гарсан Тэр Өөрөө мөн юм.

11. Тэр заримыг нь элч, заримыг нь эш үзүүлэгч, заримыг нь сайн мэдээг тунхаглагч, заримыг нь хоньчин ба багш болгожээ.

бүрэн бүлгийг уншина уу Ефес 4