Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

2 Тимот 4:8-20 Ариун Библи, 2004 (АБ2004)

8. Ирээдүйд зөвт байдлын титэм нь надад зориулагдан зэхэгдсэн ажээ. Зөв шударга Шүүгч болох Эзэн намайг, зөвхөн намайг ч биш, Түүний үзэгдэхийг хүсэн хүлээгч бүх хүнийг бас түүгээр шагнах болно.

9. Над уруу даруй ирэхийг хичээгээрэй.

10. Учир нь Дем энэ өнөө үеийг хайрлаж, намайг орхиод Тесалоник уруу явсан. Креск Галат уруу, Тит Далмат уруу явсан.

11. Ганц Лук надтай хамт байна. Маркийг өөрийнхөө хамт аваад ирээрэй. Учир нь үйлчлэлд тэр надад хэрэгтэй байна.

12. Харин би Тухикийг Ефес уруу явуулсан.

13. Чи ирэхдээ Тройд Карпынд орхисон миний дээл, номууд, ялангуяа илгэн арьсан дээрх бичгүүдийг авч ир.

14. Зэсийн дархан Александр надад их гай тарьсан. Эзэн түүнд хийснийх нь хариуг өгөг.

15. Чи бас түүнээс сэрэмжил. Учир нь тэр бидний үгсийг маш их эсэргүүцсэн юм.

16. Миний анхны өмгөөлөл дээр хэн ч намайг дэмжсэнгүй. Харин бүгд намайг орхисон. Үүнийг нь тэдний эсрэг бүү тооцох болтугай.

17. Гэвч Эзэн надтай хамт зогссон бөгөөд тунхаглалыг надаар дамжуулан дэлгэрүүлж бүх харь үндэстэнд сонсгохын тулд намайг тэнхрүүлэв. Би арслангийн амнаас аврагдлаа.

18. Эзэн намайг алив бузар муу үйлээс гэтэлгэж, Өөрийнхөө тэнгэрлэг хаанчлалд аваачих болно. Түүнд алдар нь үеийн үед байх болтугай. Амен.

19. Приска, Акул болон Онесифорын гэрийнхэнд мэнд хүргээрэй.

20. Ераст Коринтод үлдсэн. Харин Трофимын бие нь өвдсөн учир би түүнийг Милетэд орхив.

бүрэн бүлгийг уншина уу 2 Тимот 4