Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

2 Тимот 4:1-8 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Би Бурханы болон амьд ба үхэгсдийг шүүгч Христ Есүсийн оршихуйд Түүний үзэгдэлт ба хаанчлалаар чамд чухалчлан захья.

2. Үгийг тунхагла. Цагаа олсон ч, олоогүй ч бэлэн байгтун. Уужим сэтгэлээр, сургаалаар зэмлэ, сануул, сэнхрүүл.

3. Цаг нь ирнэ. Хүмүүс эрүүл сургаалыг тэвчихгүй болж, харин хүсэл нь тэдний чихийг гижигдэн, өөрсдийн хүслийн дагуу өөрсдөдөө багш нарыг бөөгнөрүүлэх бөгөөд

4. тэдний чих үнэнээс эргэж, үлгэр домгуудад хандах болно.

5. Харин чи бүхний дотор саруул ухаантай бай. Мууг тэвч, сайн мэдээг дэлгэрүүлэгчийн ажлыг хий, үйлчлэлээ гүйцээ.

6. Учир нь би хэдийн ундаан өргөл мэт асгагдсан бөгөөд миний явах цаг ирсэн байна.

7. Би сайн тэмцлээр тэмцсэн. Би замаа дуусгасан, итгэлээ сахисан.

8. Ирээдүйд зөвт байдлын титэм нь надад зориулагдан зэхэгдсэн ажээ. Зөв шударга Шүүгч болох Эзэн намайг, зөвхөн намайг ч биш, Түүний үзэгдэхийг хүсэн хүлээгч бүх хүнийг бас түүгээр шагнах болно.

бүрэн бүлгийг уншина уу 2 Тимот 4