Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

2 Тимот 2:6-15 Ариун Библи, 2004 (АБ2004)

6. Шаргуу зүтгэдэг тариачин нь эхлээд ургацаа хүртэх ёстой.

7. Миний юу хэлж буйг эргэцүүлэн бод. Учир нь Эзэн чамд алив бүхний дотор ойлголтыг өгнө.

8. Миний сайн мэдээний дагуу, Давидын үр сад болох үхэгсдээс амилуулагдсан Есүс Христийг санаарай.

9. Үүний төлөө би гэмт хэрэгтэн адил хүлэгдэж, зовлон эдэлж байгаа боловч Бурханы үг хүлэгдээгүй.

10. Энэ шалтгааны улмаас Христ Есүс дотор авралыг мөнх алдрын хамт тэдэнд авахуулахын тулд сонгогдсон хүмүүсийн төлөө би бүгдийг тэвчинэ.

11. Энэ бол итгэмжит үг мөн.Учир нь хэрэв бид Түүнтэй хамт үхсэн юм бол,Мөн Түүнтэй хамт амьд байх болно.

12. Хэрэв бид тэвчвэл,Мөн Түүнтэй хамт хаанчлах болно.Хэрэв бид Түүнийг үгүйсгэвэл,Мөн Тэр биднийг үгүйсгэх болно.

13. Хэрэв бид итгэмжтэй байгаагүй бол,Тэр итгэмжит хэвээрээ байна.Учир нь Тэр Өөрийгөө үгүйсгэж чадахгүй.

14. Эдгээрийг тэдэнд сануул. Сонсогчдыг сүйрэлд хүргэдэг хэрэггүй үгсээр бүү тэмцэлд хэмээн Бурханы оршихуйд чи тэдэнд чухалчлан тушаа.

15. Чи өөрийгөө ичих явдалгүй ажилчин, үнэний үгийг зөв заагч гэж Бурханд сайшаалган харуулахыг хичээгтүн.

бүрэн бүлгийг уншина уу 2 Тимот 2