Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

2 Тесалоник 1:1-9 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Паул би болон Силуан, Тимот нар бидний Эцэг Бурхан ба Эзэн Есүс Христ доторх тесалоникчуудын чуулганд илгээв.

2. [Бидний] Эцэг Бурхан ба Эзэн Есүс Христээс нигүүлсэл ба амар тайван нь та нарт байх болтугай.

3. Ах дүү нар аа, бид үргэлж та нарын төлөө Бурханд талархал өргөх ёстой. Яагаад гэвэл та нарын итгэл үлэмж нэмэгдэж, хүн бүрийн чинь бие биеэ хайрлах хайр улам бүр өсөж байгаа учир ингэх нь зөв юм.

4. Та нарын тэсвэрлэдэг бүхий л хавчлага, зовлонгийн дундах тэвчээр болон итгэлийн чинь төлөө бид өөрсдөө Бурханы чуулгануудын дунд та нараар бахархан ярьдаг.

5. Энэ нь та нар Бурханы хаанчлалд зохистой гэж тооцогдохын тулд Бурханы зөв шүүлтийн шинж тэмдэг юм. Бурханы хаанчлалын төлөө ч та нар үнэхээр зовж байгаа билээ.

6. Бурхан шударга тул Тэр та нарыг зовоогчдод зовлонгоор хариулж,

7. харин зовсон та нарт болон бидэнд хариуд нь тайвшралыг өгнө. Тэр үед Эзэн Есүс хүчирхэг тэнгэр элч нарынхаа хамт дүрэлзэх гал дотор тэнгэрээс илчлэгдэн,

8. Бурханыг мэддэггүй ба бидний Эзэн Есүсийн сайн мэдээг дагадаггүй хүмүүсээс өшөө авах ажээ.

9. Тэд мөнх сүйрлийн төлөөсийг төлж, Эзэний оршихуй болон Түүний хүчний алдраас сална.

бүрэн бүлгийг уншина уу 2 Тесалоник 1