Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

2 Коринт 12:15-21 Ариун Библи, 2004 (АБ2004)

15. Би ихэд баяртайгаар зарж үрэх бөгөөд та нарын сүнснүүдийн төлөө өөрийгөө ч гэсэн үрэх болно. Хэрэв би та нарыг илүүгээр хайрлавал өөрөө багаар хайрлагдах уу?

16. Тийм болог. Би та нарт дарамт болоогүй. Гэсэн хэдий ч та нар намайг зальтай нэгэн гээд өөрсдийг чинь мэхэлж авсан хэмээдэг.

17. Миний та нар уруу илгээсэн тэдгээр хүмүүсийн хэнээр нь дамжуулан би та нарыг завшсан бэ?

18. Би Титийг гуйж, түүнийг нэгэн дүүгийн хамт илгээсэн. Тит та нарыг завшсан уу? Бид нэг сүнсээр, нэг мөрөөр яваагүй гэж үү?

19. Бид өөрсдийгөө та нарын өмнө хамгаалж байна хэмээн та нар хэдийн бодож байгаа. Бид Бурханы өмнө Христ дотор ярьж байна. Хайрт хүмүүс ээ, энэ бүгд нь та нарыг байгуулахын тулд юм.

20. Би та нар уруу очих үед та нарыг хүссэнээрээ хараагүй, та нар намайг хүссэнээрээ хараагүй байх вий гэхээс айж байна. Эвдрэлцэл, атаархал, уур хилэн, маргаан, гүтгэлэг, цуурхал, их зан, үймээн самуун бүү байгаасай.

21. Мөн дахин очиход минь миний Бурхан намайг та нарын өмнө гутаах вий, мөн урьд нь нүгэл үйлдэн өөрсдийн үйлдсэн ариун бус, садар самуун, тачаангуй байдалдаа үл гэмшсэн олон хүнээс болж би гашуудах вий гэдгээс айж байна.

бүрэн бүлгийг уншина уу 2 Коринт 12