Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

2 Коринт 1:7-16 Ариун Библи, 2004 (АБ2004)

7. Та нарын талаарх бидний найдвар бат билээ. Та нар бол бидний зовлонг хуваалцагчид төдийгүй тайвшралыг минь ч хуваалцагчид мөн гэдгийг бид мэднэ.

8. Ах дүү нар аа, Азид байхад бидэнд учирсан зовлонг, бид хүч чадлаасаа хэтэрсэн хүнд дарамтанд байснаас амьд үлдэх горьдлого маань ч тасарсныг та нар мэдээгүй байхыг бид хүсэхгүй байна.

9. Бид өөрсдөдөө бус, харин үхэгсдийг амилуулдаг Бурханд найдахын тулд бид дотроо үхлийн ялтай байсан.

10. Тэр биднийг тийм аймшигт үхлээс аварсан бөгөөд аврах болно. Тэр биднийг дахиж аварна гэж бид Түүнд өөрсдийн найдвараа тавьсан байв.

11. Залбирлаараа та нар ч мөн бидэнд тусалдаг. Тэгэхээр хүмүүсийн залбирлаар бидэнд соёрхогдсон бэлгээс болж бидний төлөө олон хүн талархал өргөх болно.

12. Учир нь бидний сайрхал энэ болой. Бид энэ ертөнцөд, ялангуяа та нарын дунд биеэ авч явахдаа Бурханы ариун байдал ба бурханлаг чин сэтгэл дотор, махан биеийн мэргэн ухаанаар бус, харин Бурханы нигүүлсэл дотор байсан юм. Үүнийг бидний мөс чанар гэрчилнэ.

13. Та нарын уншиж, ойлгодгоос өөр юмыг бид та нарт бичдэггүй. Та нар эцсийг хүртэл ойлгоно гэдэгт би найдаж байна.

14. Та нар биднийг зарим талаар ойлгосон шиг, [бидний] Эзэн Есүсийн өдөр бид та нарын, та нар бидний сайрхал болно.

15. Энэхүү итгэлээр би эхлээд та нар уруу очихыг хүссэн нь та нар хоёр удаа нигүүлслийг аваасай гэсэнд юм.

16. Би танайхаар дайрч Македонид очиж, Македониос дахин та нар уруу ирээд, Иудей уруу та нарын туслалцаатайгаар явах гэсэн юм.

бүрэн бүлгийг уншина уу 2 Коринт 1