Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

2 Иохан 1:1-4 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Ахлагч би сонгогдсон эзэгтэй болоод түүний хүүхдүүдэд илгээв. Би, зөвхөн би ч биш, бас үнэнийг мэддэг бүгд та нарыг үнэн дотор хайрладаг нь

2. бидний дотор байгаа бөгөөд бидэнтэй үүрд хамт байх үнэний төлөө юм.

3. Эцэг Бурхан ба Эцэгийн Хүү Есүс Христээс ирсэн нигүүлсэл, өршөөл, амар тайван нь үнэн хийгээд хайрын дотор бидэнтэй хамт байх болно.

4. Эцэгээс бид тушаал хүлээн авсан шиг таны хүүхдүүдийн зарим нь үнэний дотор явж буйг мэдсэндээ би их баярласан.

бүрэн бүлгийг уншина уу 2 Иохан 1