Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

1 Тимот 5:17-25 Ариун Библи, 2004 (АБ2004)

17. Сайн удирдаж байгаа ахлагчид, ялангуяа үг ба сургаал дотор шаргуу ажиллаж буй хүмүүс хоёр дахин хүндэтгэл авах зохистой хэмээн үз.

18. Учир нь Судар “Буудай цайруулж байгаа үхрийн аманд хошуувч бүү хий”, “Ажилчин хөлсөө авах нь зохистой” гэж хэлдэг.

19. Хоёр, эсвэл гурван гэрч байхгүй л бол ахлагчийн эсрэг буруутгалыг бүү хүлээж ав.

20. Нүгэл үйлдсээр байгаа хүмүүсийг бүгдийн өмнө зэмлэ. Тэгвэл бусад нь мөн эмээх болно.

21. Юуг ч ялгавар үзлээр хийлгүй, тал тохой таталгүйгээр эдгээрийг сахихыг Бурхан ба Христ Есүс, сонгогдсон тэнгэр элч нарын өмнө би чамд чухалчлан захья.

22. Хэн дээр ч яаран гараа бүү тавь. Бусдын нүгэлд ч бүү оролц. Өөрийгөө цэвэр байлга.

23. Үүнээс хойш зөвхөн ус битгий уу. Харин ходоод чинь байнга тааруу байдаг тул бага зэрэг дарс хэрэглэ.

24. Зарим хүмүүсийн нүгэл тэднийг шүүгдэхээс нь өмнө бүр илэрхий болжээ. Харин заримынх нь хожим илрэх болно.

25. Үүнтэй адил сайн үйлс нь илэрхий юм. Сайн бус үйлс нь далдлагдаж чадахгүй юм.

бүрэн бүлгийг уншина уу 1 Тимот 5