Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

1 Тимот 3:5-14 Ариун Библи, 2004 (АБ2004)

5. (Хэрэв хүн өөрийн гэрийг хэрхэн захирахыг мэдэхгүй бол яаж Бурханы чуулганыг халамжлах билээ?)

6. бөгөөд шинэ итгэгч байж болохгүй. Эс бөгөөс тэр хүн биеэ тоох вий, диаволын шийтгэлд унах вий.

7. Тэрээр буруутгалд хийгээд диаволын урхинд орчихгүйн тулд гадна байгсдаас өөрийнхөө талаар сайн гэрчлэлтэй байх ёстой.

8. Үүнчлэн үйлчлэгчид хүндэтгэлтэй хүмүүс байх ёстой. Тэд хоёр хэлтэй биш, дарсанд шунахайрдаггүй, бузар олз ашиг хайдаггүй бөгөөд

9. итгэлийн нууцыг цэвэр мөс чанараар сахих учиртай.

10. Эхлээд эдгээр нь шалгагдаг. Тэгээд хэрэв тэд гэм зэмгүй бол үйлчлэгчид болог.

11. Түүнчлэн эмэгтэйчүүд нь хүндэтгэлтэй, хов жив хөөцөлддөггүй, тэвчээртэй, бүх юманд итгэмжтэй байх ёстой.

12. Үйлчлэгч хүн нэг л эхнэрийн нөхөр байх ёстой бөгөөд хүүхдүүдээ болон өөрийн гэр бүлийг сайн захирдаг хүмүүс байг.

13. Учир нь сайн үйлчилсэн хүмүүс нь сайн байр суурийг олдог бөгөөд Христ Есүст итгэх итгэлдээ үлэмж их зоригтой болдог.

14. Удахгүй чам дээр очно гэдэгт найдан, эдгээр зүйлийг би чамд бичиж байна.

бүрэн бүлгийг уншина уу 1 Тимот 3