Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

1 Тесалоник 3:1-6 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Тиймээс бид үүнийг цаашид тэвчиж чадахаа больж, өөрсдөө Афинд үлдэх нь дээр юм гэж бодоод,

2. Христийн сайн мэдээ доторх Бурханы хамтран зүтгэгч, бидний дүү Тимотыг та нарын итгэлийн тухайд та нарыг урамшуулан, батжуулахын тулд явуулсан.

3. Тэгснээр эдгээр зовлонгоор хэн ч үймүүлэгдэхгүй юм. Учир нь бид үүний тулд л заяагдсаныг та нар өөрсдөө мэднэ.

4. Учир нь бид та нартай байх үедээ бид зовлон эдлэх гэж байна хэмээн урьдчилж хэлсээр байсан. Та нарын мэдэж байгаачлан тийнхүү болж өнгөрлөө.

5. Тиймээс би үүнийг цаашид тэвчиж чадахгүй болов. Тэгээд соригч та нарыг сорьж, бидний хөдөлмөр дэмий хоосон зүйл болсон байх вий хэмээн айсандаа та нарын итгэлийн талаар мэдэхийн тулд би хүн илгээсэн юм.

6. Харин Тимот та нарын тэндээс сая ирээд, та нарын итгэл болон хайрын талаар сайн мэдээг, мөн та нарын биднийг үргэлж сайнаар дурсан, бид та нарыг харахсан гэж хүсдэгийн адил та нарын мөн биднийг харахсан гэж хүсдэгийг чинь бидэнд дуулгав.

бүрэн бүлгийг уншина уу 1 Тесалоник 3