Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

1 Тесалоник 1:1-5 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Паул би болон Силуан, Тимот нар Эцэг Бурхан ба Эзэн Есүс Христ доторх тесалоникчуудын чуулганд илгээв. Нигүүлсэл ба амар тайван нь та нарт байх болтугай.

2. Бид та бүгдийн төлөө Бурханд үргэлж талархал өргөдөг. Ингэхдээ та нарыг залбиралдаа дурсан,

3. бид өөрсдийн Бурхан ба Эцэгийн өмнө Эзэн Есүс Христэд итгэх та нарын итгэлийн үйл, хайрын хөдөлмөр хийгээд найдварын тууштай байдлыг чинь байнга санадаг.

4. Бурханаар хайрлагдсан ах дүү нар аа, та нарын сонгогдсоныг бид мэддэг.

5. Учир нь бидний сайн мэдээ та нарт зөвхөн үгээр очоогүй, мөн хүч ба Ариун Сүнс дотор бүрэн баталгаагаар очсон юм. Тэрчлэн бид та нарын төлөө дунд чинь ямар байсныг та нар мэднэ.

бүрэн бүлгийг уншина уу 1 Тесалоник 1