Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

1 Петр 3:4-16 Ариун Библи, 2004 (АБ2004)

4. Харин зүрхэнд нуугдсан хүнийг дөлгөөн ба даруу сэтгэлийн мөхөшгүй чанараар чимэглэ. Энэ нь Бурханы өмнө асар үнэтэй болой.

5. Учир нь түүнчлэн урьд цагт Бурханд найдвараа тавьсан ариун эмэгтэйчүүд ч нөхрүүддээ захирагдан өөрсдийгөө гоёдог байв.

6. Түүнчлэн Сара Абрахамыг эзэн гэж дуудан, дуулгавартай дагасан юм. Хэрэв та нар ямар ч аюулаас айхгүйгээр зөвийг үйлдвэл, тэр эмэгтэйн хүүхдүүд болно.

7. Нөхрүүд ээ, эхнэр чинь эмэгтэй хүн тул түүнийг өөрөөсөө сул дорой сав мэт үзэн та нар ч мөн адил эхнэртэйгээ ойлголцож амьдар. Амийн нигүүлслийн хамтран өвлөгчийнх нь хувьд түүнийг хүндэтгэ. Ингэвэл та нарын залбиралд саад тотгор учрахгүй.

8. Эцэст нь, бүгд эв найртай, энэрэнгүй, ахан дүүсэг, эелдэг бөгөөд сүнс дотор даруу байцгаа.

9. Ерөөлийг өвлүүлэх зорилгын үүднээс та нарыг дуудсан тул та нар мууг муугаар, эсвэл доромжлолыг доромжлолоор хариулахын оронд ерөөгтүн.

10. Учир нь“Амиа хайрлаж, сайн өдрүүдийг үзэхийг хүсдэг хүнБузар муугаас хэлээ, заль мэхийн үгсээс уруулаа хорьж болиул.

11. Тэгээд бузар муугаас эргэж, сайныг үйлд.Амар тайвныг хай, түүнийг мөшгө.

12. Учир нь Эзэний мэлмий зөвт хүмүүс дээр байдаг.Түүний чих тэдний залбиралд анхаарал тавьдаг.Харин Эзэний царай бузар мууг үйлдэгчдийн эсрэг байдаг”гэжээ.

13. Хэрэв та нар сайны төлөө хичээн зүтгэх аваас хэн та нарт хор учруулах юм бэ?

14. Харин та нар зөвт байдлын төлөө зовлон эдлэхэд хүрлээ ч, та нар ерөөлтэй. Тэдний сүрдүүлгээс бүү ай, бүү зов.

15. Харин та нарын доторх найдварын талаар асуух хүн бүрд хариу өгөхөд ямагт бэлэн бай, гэхдээ дөлгөөн байдлаар болон хүндэтгэлтэйгээр хариул. Христийг Эзэн хэмээж зүрхэндээ тусгаарлан нандигна.

16. Мөн сайн мөс чанартай бай. Ингэснээр Христ доторх та нарын сайнаар биеэ авч явахыг муучлагчид та нарыг гүтгэсэн зүйлдээ ичих болно.

бүрэн бүлгийг уншина уу 1 Петр 3