Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

1 Петр 3:10-20 Ариун Библи, 2004 (АБ2004)

10. Учир нь“Амиа хайрлаж, сайн өдрүүдийг үзэхийг хүсдэг хүнБузар муугаас хэлээ, заль мэхийн үгсээс уруулаа хорьж болиул.

11. Тэгээд бузар муугаас эргэж, сайныг үйлд.Амар тайвныг хай, түүнийг мөшгө.

12. Учир нь Эзэний мэлмий зөвт хүмүүс дээр байдаг.Түүний чих тэдний залбиралд анхаарал тавьдаг.Харин Эзэний царай бузар мууг үйлдэгчдийн эсрэг байдаг”гэжээ.

13. Хэрэв та нар сайны төлөө хичээн зүтгэх аваас хэн та нарт хор учруулах юм бэ?

14. Харин та нар зөвт байдлын төлөө зовлон эдлэхэд хүрлээ ч, та нар ерөөлтэй. Тэдний сүрдүүлгээс бүү ай, бүү зов.

15. Харин та нарын доторх найдварын талаар асуух хүн бүрд хариу өгөхөд ямагт бэлэн бай, гэхдээ дөлгөөн байдлаар болон хүндэтгэлтэйгээр хариул. Христийг Эзэн хэмээж зүрхэндээ тусгаарлан нандигна.

16. Мөн сайн мөс чанартай бай. Ингэснээр Христ доторх та нарын сайнаар биеэ авч явахыг муучлагчид та нарыг гүтгэсэн зүйлдээ ичих болно.

17. Хэрэв Бурхан таалах аваас та нар мууг үйлдсэнийхээ төлөө зовсноос зөвийг үйлдсэнийхээ төлөө зовсон нь дээр.

18. Учир нь Христ ч нэг удаа нүглийн төлөө үхэж, зөвт нь зөвт бусыг орлосон. Энэ нь биднийг Бурханд аваачихын тулд болой. Ингэхдээ махан бие дотор үхэж, сүнс дотор амилуулагдав.

19. Тэрхүү сүнсээр Христ явж, шоронд байгаа сүнснүүдэд тунхаглажээ.

20. Эдгээр сүнснүүд нь, урьд Ноагийн өдөр хөвөгч авдар баригдаж байх үед буюу Бурхан тэвчиж хүлээсээр байхад дуулгаваргүй байв. Тэрхүү хөвөгч авдарт цөөн буюу найман хүн байж, уснаас эсэн мэнд гарчээ.

бүрэн бүлгийг уншина уу 1 Петр 3