Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

1 Петр 1:18-25 Ариун Библи, 2004 (АБ2004)

18. Ингэхдээ та нар эцэг өвгөдөөсөө өвлөсөн өөрсдийн утгагүй амьдралаас алт, мөнгө мэтийн устах зүйлсээр золигдсон бус,

19. харин үнэт цусаар, Христийн цус болох гэм зэмгүй бөгөөд толбогүй хурганы цусаар золигдсон гэдгээ мэдэгтүн.

20. Учир нь Тэр ертөнц бүтээгдэхээс өмнө урьдаас мэдэгдсэн боловч цаг хугацааны төгсгөлд та нарын төлөө үзэгдлээ.

21. Та нар Түүгээр дамжуулан Бурханд итгэгчид юм. Бурхан Түүнийг үхэгсдээс амилуулж, Түүнд алдрыг өгчээ. Ингэснээр та нарын итгэл ба найдвар Бурханд байх юм.

22. Та нар үнэнд дуулгавартай байснаараа сэтгэлээ ариусгаж чин сэтгэлээс ах дүүсээ хайрлах болсон учир бие биеэ зүрх сэтгэлээсээ халуунаар хайрлагтун.

23. Учир нь та нар устах үрээс бус, харин үл устах үрээс буюу Бурханы амьд, оршин буй үгээр дамжуулан дахин төрсөн билээ.

24. Учир нь“Бүх махан бие болбоос өвс мэт бөгөөдБүхий л алдар нь өвс ногооны цэцэг мэт.Өвс ганддаг, цэцэг унадаг.

25. Харин Эзэний үг мөнхөд оршино”.Энэ нь та нарт тунхаглагдсан үг мөн.

бүрэн бүлгийг уншина уу 1 Петр 1