Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

1 Коринт 8:1-8 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Шүтээнүүдэд өргөсөн тахилын тухайд гэвэл бид цөмөөрөө мэдлэгтэй гэдгийг бид мэднэ. Мэдлэг ихэрхэг болгодог, харин хайр сургамжилдаг аж.

2. Хэрэв хэн нэгэн хүн өөрийгөө ямар ч зүйлийг мэддэг гэж боддог бол тэр хүн мэдэх ёстойгоо мэдээгүй л байна.

3. Харин хэрэв хүн Бурханд хайртай бол тэр хүн Түүгээр танигдсан байна.

4. Иймд шүтээнүүдэд өргөсөн юмсыг идэх талаар гэвэл энэ ертөнцөд шүтээн гэдэг нь байдаггүй бөгөөд ганцаас өөр Бурхан байхгүйг бид мэднэ.

5. Хэдийгээр тэнгэрт болон газарт бурхад хэмээгдэгчид нь байдаг бөгөөд тиймээс олон бурхад ба олон эзэд байдаг хэмээсэн ч гэсэн,

6. бидний хувьд ганц Бурхан, Эцэг байна. Бүх юм Түүнээс гарсан бөгөөд бид Түүний төлөө юм. Мөн ганц Эзэн Есүс Христ байна. Бүх юм Түүгээр байгаа бөгөөд бид ч Түүгээр байгаа юм.

7. Харин энэ мэдлэг бүх хүнд байдаггүй ажээ. Зарим хүмүүс өнөөг хүртэл шүтээнд дассан учир шүтээнд өргөсөн тахил гэж бодож идсэнээрээ өөрсдийнхөө мөхөс мөс чанарыг бузарладаг ажээ.

8. Харин идэх юм биднийг Бурханд аваачихгүй. Бид идлээ ч дээрдэхгүй, идээгүй ч дордохгүй.

бүрэн бүлгийг уншина уу 1 Коринт 8