Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

1 Коринт 16:6-16 Ариун Библи, 2004 (АБ2004)

6. Би хаашаа ч явахаар болсон та нараар туслуулахын тулд та нарын хамт хэсэг байж, эсвэл бүр өвөлжиж ч магадгүй.

7. Учир нь энэ удаа зүгээр л дайран өнгөрөхдөө би та нартай уулзахыг хүсэхгүй байна. Хэрэв Эзэн зөвшөөрвөл хэсэг хугацаанд та нарын хамт байна гэдэгтээ би найдаж байгаа.

8. Гэвч би Ефес хотод Пентекостын өдөр хүртэл байх болно.

9. Учир нь миний өмнө үлэмж том, үр нөлөөтэй хаалга нээгдсэн юм. Тэнд эсэргүүцэгчид олон байгаа.

10. Хэрэв Тимот очвол, тэр айж түгшилгүйгээр та нартай хамт байг. Түүнийг харж хандаж байгаарай. Учир нь тэр над шиг Эзэний ажил хийж байгаа.

11. Тиймээс хэн ч түүнийг басамжилж болохгүй. Харин түүнийг аян замд нь амар тайвнаар гаргаж өгөөрэй. Тэр над уруу ирэг. Учир нь би ах дүүсийн хамт түүнийг хүлээж байна.

12. Бидний ах Аполын тухайд гэвэл түүнийг ах дүүсийн хамт та нар уруу очихыг би ихэд хүсэмжлэн ятгасан. Харин тэр одоохондоо очих хүсэлгүй байгаа, харин боломж гармагц та нар уруу очих болно.

13. Сэрэмжтэй бай. Итгэл дотроо бат зогс. Эр хүн шиг бай. Хүчтэй байгтун.

14. Та нарын үйлдэл бүхэн чинь хайр дотор хийгдэг.

15. Ах дүү нар аа, би та нарыг ятгая. Стефанагийн гэр бүлийнхэн Ахайн анхны үр жимс бөгөөд тэд өөрсдийгөө ариун хүмүүсийн төлөөх үйлчлэлд зориулсныг та нар мэднэ.

16. Тийм хүмүүст болон хамтран ажиллагч, хөдөлмөрлөгч хүн бүрд та нар бас захирагдаж байгаарай.

бүрэн бүлгийг уншина уу 1 Коринт 16