Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

1 Коринт 14:29-38 Ариун Библи, 2004 (АБ2004)

29. Хоёр эсвэл гурван эш үзүүлэгч ярьж, бусад нь шүүг.

30. Хэрэв сууж байсан өөр хүнд илчлэлт ирвэл эхний хүн чимээгүй бол.

31. Учир нь бүгд суралцан, урамшуулагдсан байхын тулд та нар бүгд нэг нэгээрээ эш үзүүлцгээж болно.

32. Эш үзүүлэгчдийн сүнс эш үзүүлэгчдэд захирагддаг.

33. Учир нь Бурхан бол самуурлын Бурхан бус, харин амар амгалангийн Бурхан мөн.Ариун хүмүүсийн бүх чуулганы адил

34. чуулгануудад эмэгтэйчүүд чимээгүй байг. Учир нь тэдэнд ярихыг зөвшөөрдөггүй. Харин Хууль юу хэлдэг шиг тэд захирагдаж байг.

35. Хэрэв тэд ямар нэгэн юманд суралцахыг хүсвэл гэртээ нөхрөөсөө асууг. Учир нь эмэгтэй хүн чуулган дээр ярих нь зохисгүй юм.

36. Бурханы үг та нараас гарсан уу? Тэр нь зөвхөн та нарт хүрсэн юм уу?

37. Хэрэв хэн нэг нь өөрийгөө эш үзүүлэгч, эсвэл сүнслэг гэж боддог бол тэр хүн миний та нарт бичсэн энэ зүйлс нь Эзэний тушаал гэдгийг мэдэж аваг.

38. Хэрэв хэн нэг нь үүнийг мэдэхгүй бол тэр хүн өөрөө мэдэгдэхгүй болно.

бүрэн бүлгийг уншина уу 1 Коринт 14