Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

1 Коринт 14:1-5 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Та нар хайрыг мөшгөгтүн. Сүнслэг бэлгүүдийг авахыг хүсэж тэмүүл. Ялангуяа эш үзүүлэх бэлгийг хүс.

2. Хэлээр ярьдаг хүн хүмүүст бус, харин Бурханд хандаж ярьдаг. Учир нь тэр хүн сүнс дотор нууцуудыг ярьдаг боловч ямар ч хүн ойлгодоггүй ажээ.

3. Харин эш үзүүлдэг хүн босгон байгуулах, урамшуулах, тайтгаруулахын тулд хүмүүст хандаж ярьдаг.

4. Хэлээр ярьдаг хүн өөрийгөө босгон байгуулдаг бол эш үзүүлдэг хүн чуулганыг босгон байгуулдаг аж.

5. Би та бүхнийг хэлээр яриасай гэж хүсдэг ч, эш үзүүлэхийг чинь бүр ч илүү хүсдэг. Ярьснаа тайлбарлахгүй л бол хэлээр ярьдаг хүнээс эш үзүүлдэг хүн нь илүү агуу юм. Ингэснээр чуулган нь босгон байгуулагдах юм.

бүрэн бүлгийг уншина уу 1 Коринт 14