Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

1 Коринт 11:9-15 Ариун Библи, 2004 (АБ2004)

9. Үнэндээ эр хүн эмэгтэй хүний төлөө бүтээгдсэн бус, харин эмэгтэй хүн эр хүний төлөө бүтээгдсэн юм.

10. Тиймээс тэнгэр элч нарын улмаас эмэгтэй хүн толгой дээрээ эрх мэдлийн тэмдэг байлгах ёстой.

11. Гэвч Эзэн дотор эр хүнгүйгээр эмэгтэй хүн гэж үгүй бөгөөд эмэгтэй хүнгүйгээр эр хүн гэж үгүй юм.

12. Учир нь эмэгтэй хүн эр хүнээс бий болсончлон эр хүн эмэгтэй хүнээс төрдөг. Бүх юмс Бурханаас бий болсон.

13. Эмэгтэй хүн толгойгоо бүтээхгүй Бурханд залбирах нь зохистой юу? Өөрсдөө шүүцгээ.

14. Хэрэв эр хүн урт үстэй байвал энэ нь түүнийг гутаадаг гэдгийг төрөлх байдал өөрөө та нарт сургадаг бус уу?

15. Харин хэрэв эмэгтэй хүн урт үстэй байвал энэ нь түүнд алдар юм. Тийм биш гэж үү? Яагаад гэвэл түүний үс нь түүнд өмсгөл болон өгөгджээ.

бүрэн бүлгийг уншина уу 1 Коринт 11