Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

1 Коринт 11:1-8 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Би Христийг дуурайдаг шиг намайг дуурайцгаа.

2. Та нар бүх зүйл дээр намайг санаж, та нарт би хэрхэн дамжуулж өгсөнчлөн тэдгээр уламжлалыг чанд сахидаг тул та нарыг би магтдаг.

3. Гэвч Христ бол эр хүн бүрийн тэргүүн, эр хүн бол эмэгтэй хүний тэргүүн, Бурхан бол Христийн тэргүүн мөн гэдгийг та нар ойлгоосой гэж би хүсэж байна.

4. Залбирах эсвэл эш үзүүлэх үедээ толгой дээрээ өмсгөлтэй эр хүн бүр өөрийн толгойгоо гутааж байгаа юм.

5. Харин залбирах эсвэл эш үзүүлэх үедээ толгойгоо бүтээгээгүй эмэгтэй хүн бүр өөрийн толгойгоо гутааж буй хэрэг. Энэ нь тэр эмэгтэй үсээ хусуулсантай адил юм.

6. Хэрэв эмэгтэй хүн толгойгоо бүтээхгүй бол үсээ бас хяргаг. Гэвч үсээ хяргах, хусуулах нь эмэгтэй хүнд ичгэвтэр байвал тэр өөрийн толгойгоо бүтээг.

7. Эр хүн толгойгоо бүтээх ёсгүй. Учир нь эр хүн нь Бурханы дүр ба алдар мөн. Харин эмэгтэй хүн эр хүний алдар юм.

8. Учир нь эр хүн эмэгтэй хүнээс бус, харин эмэгтэй хүн эр хүнээс бий болсон.

бүрэн бүлгийг уншина уу 1 Коринт 11