Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

1 Иохан 5:9-13 Ариун Библи, 2004 (АБ2004)

9. Хэрэв бид хүний гэрчлэлийг хүлээн авдаг бол, Бурханы гэрчлэл нь илүү агуу юм. Учир нь энэ бол Хүүгийнхээ тухай гэрчилсэн Бурханы гэрчлэл мөн.

10. Бурханы Хүүд итгэдэг нэгэн нь дотроо гэрчлэлтэй. Бурханд итгэдэггүй хүн Түүнийг худалч болгож байна. Учир нь Хүүгийнхээ тухай гэрчилсэн Бурханы гэрчлэлд тэр итгэсэнгүй.

11. Гэрчлэл нь энэ байна. Бурхан бидэнд мөнх амийг өгсөн бөгөөд энэхүү амь нь Түүний Хүүгийн дотор байна.

12. Хүүтэй хүнд амь бий. Бурханы Хүү байхгүй хүнд амь байхгүй.

13. Та нар мөнх амьтай гэдгээ мэдээсэй гэсэндээ би Бурханы Хүүгийн нэрд итгэдэг та нарт эдгээр зүйлийг бичсэн.

бүрэн бүлгийг уншина уу 1 Иохан 5