Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

1 Иохан 2:19-29 Ариун Библи, 2004 (АБ2004)

19. Тэд бидний дундаас гарсан боловч биднийх биш. Учир нь хэрэв тэд биднийх байсан бол, тэд бидэнтэй хамт байх байсан. Харин тэд гарсан нь тэднийг бүгд биднийх биш гэдгийг үзүүлэхийн тулд юм.

20. Харин та нар Ариун Нэгэнээр тослогдсон бөгөөд бүхнийг мэднэ.

21. Та нар үнэнийг мэдэхгүй тул би бичсэн биш, харин түүнийг мэддэг бөгөөд ямар ч худал нь үнэнээс гардаггүй учир би та нарт бичсэн.

22. Есүс бол Христ гэдгийг үгүйсгэдэг нэгнээс өөр хэн худалч юм бэ? Энэ бол Христийг эсэргүүцэгч буюу Эцэг болоод Хүүг үгүйсгэгч юм.

23. Хэн Хүүг үгүйсгэнэ түүнд Эцэг байхгүй. Хүүг хэн хүлээн зөвшөөрнө түүнд Эцэг ч бий.

24. Эхнээсээ сонссон зүйл чинь та нарын дотор байг. Хэрэв эхнээсээ сонссон зүйл чинь та нарын дотор байвал, та нар мөн Хүү болоод Эцэгийн дотор байх болно.

25. Энэ бол Тэр Өөрөө бидэнд амласан амлалт болох мөнх амь юм.

26. Та нарыг мэхлэхийг оролдож буй хүмүүсийн талаар эдгээрийг би та нарт бичсэн.

27. Та нарын Түүнээс авсан тосолгоо нь та нарын дотор байдаг бөгөөд өөрсдөд чинь заах хэн нэгэн та нарт хэрэггүй. Харин Түүний тосолгоо нь та нарт бүхнийг заадаг бөгөөд тэрхүү тосолгоо нь худал биш, үнэн. Та нарт заасан ёсоор та нар Түүний дотор байгтун.

28. Бяцхан хүүхдүүд ээ, одоо та нар Түүний дотор бай. Тэгвэл Түүнийг үзэгдэх үед бид Түүний өмнө зоригтой байж, Түүнийг ирэхэд өмнө нь ичгүүргүй байх болно.

29. Хэрэв та нар Түүний зөвт гэдгийг мэдвэл, зөвийг үйлдэгч хүн бүр Түүнээс төрсөн гэдгийг бас мэднэ.

бүрэн бүлгийг уншина уу 1 Иохан 2