Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Зехариа 8:1-12 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Түмэн цэргийн ЭЗЭНий үг ирж айлдсан нь—

2. Түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдаж байна. “Би Сионы төлөө хэтэрхий хартай байна. Тийм ээ, асар их уур хилэнгээр Би түүнийг хардаж байна”.

3. ЭЗЭН ийн айлдаж байна. “Би Сион уруу эргэж, Иерусалимын дунд оршино. Тэгээд Иерусалим нь Үнэний Хот хэмээн дуудагдаж, түмэн цэргийн ЭЗЭНий уул нь Ариун Уул хэмээн дуудагдах болно”.

4. Түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдаж байна. “Өвгөд хөгшид дахин Иерусалимын гудамжинд сууцгааж, хүн бүр нас сүүдрийнхээ хирээр гартаа таягтай байна.

5. Гудамжинд тоглож буй хөвгүүд охидоор хотын гудамжнууд дүүрэх болно” гэв.

6. Түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдаж байна. «Хэрэв энэ нь эдгээр өдрүүдэд энэ ард түмний үлдэгсдийн нүдэнд хэт хэцүү байвал, энэ нь мөн Миний мэлмийд хэцүү байх уу?» гэж түмэн цэргийн ЭЗЭН тунхаглаж байна.

7. Түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдаж байна. «Үзэгтүн, Би Өөрийн ард түмнийг наран ургах газраас, наран шингэх газраас аврах гэж байна.

8. Би тэднийг авчирч, тэд Иерусалимын төвд амьдрах болно. Тэд Миний ард түмэн болж, үнэн ба зөв шударгаар Би тэдний Бурхан болно”гэв.

9. Түмэн цэргийн ЭЗЭН ийн айлдаж байна. “Түмэн цэргийн ЭЗЭНий өргөөний суурь тавигдсан өдрөөс эш үзүүлэгчдийн амнаас тунхаглагдсан эдгээр үгсийг энэ өдрүүдэд сонсож буй та нар сүм баригдаж дуусах хүртэл гар чинь хүчтэй байг.

10. Учир нь эдгээр өдрүүдээс өмнө хүн, малын төлөө ямар нэгэн төлөөс байгаагүй юм. Орсон гарсан хүний хувьд, дайсантай учир амар амгалангүй байсан. Бүх хүмүүсийг Би нэг нэгийнх нь эсрэг тавьсан юм.

11. Харин одоо Би энэ ард түмний үлдэгсдэд урьдын өдрүүдийнх шигээ хандахгүй” гэж түмэн цэргийн ЭЗЭН тунхаглаж байна.

12. “Үр амар тайван ургана. Усан үзэм жимсэлж, газар үр жимсээ гаргаж, тэнгэр шүүдрээ буулгана. Энэ бүх зүйлийг энэ ард түмний үлдэгсдэд Би өвлүүлнэ.

бүрэн бүлгийг уншина уу Зехариа 8