Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Зехариа 3:1-5 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Дараа нь тэр надад ЭЗЭНий тэнгэр элчийн өмнө зогсож буй тэргүүн тахилч Иошуаг болон түүнийг буруутгахаар баруун гар талд нь зогсож буй Сатаныг үзүүлэв.

2. ЭЗЭН Сатанд—Сатан аа! ЭЗЭН чамайг буруушааж байна. Үнэхээр Иерусалимыг сонгосон ЭЗЭН чамайг буруушааж байна. Энэ бол галаас авагдсан тамга бус уу? гэв.

3. Иошуа бузар муу хувцас өмссөн байх бөгөөд тэнгэр элчийн өмнө зогсож байв.

4. Тэнгэр элч өөрийнхөө өмнө зогсогчдод хандан—Түүнээс бузар муу хувцсыг нь тайлан ав гээд түүнд дахин—Харагтун, Би чиний гэм бурууг чамаас авч, ёслолын дээлээр чамайг хувцаслана гэв.

5. Дараа нь би—Түүний толгой дээр тэд цэвэр малгай тавиг гэсэнд тэд ЭЗЭНий тэнгэр элчийг зогсож байх зуур түүний толгой дээр цэвэр малгай тавьж, түүнд хувцас өмсгөв.

бүрэн бүлгийг уншина уу Зехариа 3