Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Зехариа 2:9-12 Ариун Библи, 2004 (АБ2004)

9. Үзэгтүн, Би Өөрийн мутраар тэдний дээгүүр даллана. Тэгснээр тэд боолчуудынхаа олз нь болох юм. Тэгээд та нар түмэн цэргийн ЭЗЭН Намайг илгээснийг мэдэх болно.

10. Сионы охин оо! Баярлан дуулж, баясагтун. Үзтүгэй, Би ирж байна. Би та нарын дунд орших болно» гэж ЭЗЭН тунхаглаж байна.

11. «Тэр өдөр олон үндэстнүүд өөрсдийгөө ЭЗЭНтэй холбож, Миний ард түмэн болно. Тэгээд Би та нарын дунд оршиж, түмэн цэргийн ЭЗЭН Намайг та нар уруу илгээснийг та нар мэдэх болно.

12. ЭЗЭН Иудаг ариун газар дахь Өөрийн хувь мэт эзэмшиж, Иерусалимыг дахин сонгоно.

бүрэн бүлгийг уншина уу Зехариа 2